Detect-HCC App UI
Detect-HCC нь Оном сан, Делфай Диагностикс, Элэгний төвийн хамтран хэрэгжүүлж буй “Эсийн гаднах чөлөөт ДНХ фрагментомд суурилсан шинжилгээний аргыг элэгний эсийн өмөнгийн илрүүлэгд ашиглах боломжийг судлах нь” сэдвийн хүрээнд явагдаж байгаа төсөл юм.
Төслийн хүрээнд миний биелүүлсэн үүрэг
Энэхүү төсөлд миний бие голцуу UI дизайнерын үүргийг гүйцэтгэсэн ба UX талын бодомжуудыг нь төслийн менежер болон эмч, судлаачид хамтран зохион байгуулсан.
Хэрэглэсэн tool-ийн хувьд Adobe XD дээр хийж эхэлсэн ба design system үүсгээд нийтлэсэн library-с бүх компонентуудаа нэг стандартын доор хэрэглэсэн.
Зарим тохиолдолд дизайны шатан дээр user testing хийх хэрэгцээ их үүсэж байсан болохоор prototype хийж хэрэглэгчдээрээ туршуулсан.
Лабораторийн зарим шаардлагууд систем хөгжүүлэх явцын дунд өөрчлөгдөж байсантай холбогдуулан redesign-ууд хийгдэж байсан.
Detect-HCC нь эмнэлэгийн зориулттай учир аль болох эрүүл мэндийн өнгө төрх агуулсан маш энгийн ойлгомжтой ба хамгийн чухал нь минимал дизайн гаргасан.