GDG Ulaanbaatar Platform

GDG Ulaanbaatar нь Google технологи ашиглан хөгжүүлэлт хийдэг хөгжүүлэгчдийн бүлгэм бөгөөд сар бүр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Гар аргаар арга хэмжээний тасалбар зарах нь маш түвэгтэй ба алдаа их гардаг учир бүрэн автоматжуулахаар шийдсэн юм.

Гол санаа нь арга хэмжээнд оролцогч мань бүртгүүлээд төлбөрөө QPay ашиглан төлөөд, амжилттай болсон тохиолдолд имэйл хаяг руу нь QR код очих юм. Арга хэмжээний үеэр бүртгэл хийж буй хүн утасаараа платформ дээрээсээ QR уншуулахад л бүх мэдээлэл нь гараад ирэх юм.

GDG

Админ платформоос бүх бүртгүүлсэн хүмүүсийн мэдээллийг удирдах, нийт хийгдсэн гүйлгээ, статистик, лог гэх мэт зүйлсийг харах боломжтой. Мөн удахгүй болох шинэ арга хэмжээнүүдээ нэг нэгээр нь нэмээд төлөвлөх боломжтой.

Төслийн хүрээнд миний биелүүлж буй үүрэг

Энэхүү төсөл дээр би платформыг: Frontend (NextJS), Backend (NodeJS, ExpressJS), Database (MongoDB) ашиглан хамгийн хялбар байдлаар шийдсэн. NextJS ашиглан хөгжүүлсэн нь маш том давуу талтай болсон. Маш хурдан нэмээд аюулгүй байдалын хувьд маш сайн.