NamiBot - Ухаалаг чатбот

NamiBot нь Discord платформ дээрх ухаалаг чатбот юм. Серверээ удирдах, дуу сонсох, цаг агаар харах, тоо бодуулах, тоглоом тоглох, зоос цуглуулах гээд маш олон үйлдэл хийх боломжтой.

Одоогоор доорх вебсайтыг хөгжүүлж байгаа ба энэхүү вебсайтыг ашиглан ботоо удирдах боломжийг олгож байгаа юм.

NamiBot

Жишээ үйлдэлүүд:

NamiBot

NamiBot

Төслийн хүрээнд миний биелүүлж буй үүрэг

Энэхүү төсөл дээр би өрөө санаачилж, үүсгэн байгуулан төслөө удирдан авч явсан. Ерөнхий чатботоо NodeJS дээр DiscordJS ашиглан хөгжүүлж маш гүнзгийрүүлж судалсан. Ингэснээр манай бот мань Монголын анхны Албан ёсны Discord дахь бот болсон.

Хөгжүүлэлтийн хугацаанд маш олон бэрх даваанууд байсан. Сервер дээрх хүмүүс ямар ч тэнэг үйлдэл хийж болох болохоор тэр болгоныг бодож урьдчилсан сэргийлэх гэх мэт бэрхшээлүүд маш их байсан.

Нийт 2 жилийн хугацаанд NodeJS-г яс махандаа шингэтэл сурсаны эцэст албан ёсоор ботоо нийтэд ашиглах боломжтой болгосон юм.