Google Devfest 2023

Google Devfest гэх энэхүү арга хэмжээг Google компаниас санаачлан технологийн салбарынхны дунд жил бүрийн сүүлийн хагаст 90+ оронд өргөнөөр зохион зохион байгуулдаг бөгөөд Улаанбаатар хотноо DevFest Ulaanbaatar 2023 нэрийн дор 11-р сарын 18-ны өдөр зохион байгуулсан юм.

Ийм том хэмжээний арга хэмжээд вебсайт байх нь хамгийн чухал. Өмнө нь энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй GDG Ulaanbaatar бүлгэмд өөрсдийн гэсэн платформ хөгжүүлж өгсөн билээ (эндээс харах). Энэ платформтой уялдуулан шинэ вебсайтаа төлбөрийн системтэй холбон арга хэмжээнд оролцогч шууд төлбөрөө маш хялбараар төлөх боломжийг олгосон юм.

Энд дарж вебсайт руу орно уу

GDG

Мөн вебсайтаас дэлгэрэнгүй мэдээлэл болох, арга хэмжээ болох газар, илтгэгчид, сэдвүүд гээд бүгдийг орчин үеийн дизайны шийдлээр шийдэн хөгжүүлсэн.

Төслийн хүрээнд миний биелүүлж буй үүрэг

Энэхүү төсөл дээр: Frontend (NextJS), Backend (NodeJS, ExpressJS), Database (MongoDB) ашиглан хамгийн ухаалаг байдлаар шийдсэн. UI талаасаа аль болох орчин үеийн технологи мэдрүүлсэн дизайныг гаргахыг хичээсэн.